"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

“ӨӨРИЙН АЖЛАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙХ НЬ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БОЛДОГ”

Намайг Ганбаатарын Золжаргал гэдэг. Багануур Хувьцаат Компанийн Эрчим Хүчний Нэгдсэн хэсэгт нярав хийгээд таван жил болж байна. 2017 оны 11 сард буюу одоогоос нэг жилийн өмнө Япон руу нисч байжээ. Япончуудаас авах хамгийн авууштай зан чанарын нэг нь хүнийг хүн шиг хайрлах. Мөн тэд хэн нэгэнд саад бололгүй ажиллаж, амьдрах хэрэгтэйг баримталдаг. Өөрийнхөө ажлыг чин сэтгэлээсээ хийх нь хөгжлийн тулгуур болдог юм байна лээ. Японд метроны буудал дээр гэхэд л олон мянган хүн зөрж өнгөрөхдөө зүүн гарын дүрмийг баримтлаад хэн хэндээ ч саад болдоггүй.

Анх би агааржуулалтын системгүй, цонхгүй өрөөнд ажилладаг байлаа. Ирэнгүүтээ хуучин өрөөнийхөө ханын цаас, унтраалга, гэрэлтүүлэг, хулдаас гээд бүх зүйлийг шинээр сольсон. Өнгөрсөн тавдугаар сард би хоёрдахь өрөөнгөө хүлээн авч “шинэхэн” өрөөндөө нүүж орсон юм. Тухайн өрөөг урьд нь огт ашигладаггүй байсан боловч би тэр өрөөг өөрийнхөө шинэчлэн засварласан юм. Ханын пилтаг бүгдийг хуулж будан, хуучин модон цонхыг нь вакум цонхоор сольж гэрэлтүүлгийг шинэчлэн тав тухтай өрөөтэй болж чадсан юм. Багажаа эмх цэгцтэй байрлуулж болохоор тавиур, хаягдал материал ашиглан номын тавиур бий болгосон юм. Компанийнхаа 40 жилийн ойг угтсан, Япон явж ирээд бусдадаа үлгэр дуурайл болсон ажлын минь нэг энэ байлаа.    

 

                                                 Zoloo egch 2                                                                                            

 

  Zoloo egch 1Zoloo egch 

Wagner Asia
Komit
Mera
Za mine