"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ХЭМАБ-Н УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Багануур ХК нь үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага MNS OHSAS 18001:2012 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оны 5 сараас эхлэн гурван үе шаттай төлөвлөн хэрэгжүүлсэн. Өнөөдөр ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлын тайлангийн хурал боллоо.
Эхний үе шатны төлөвлөгөөт ажлын хүрээнд давхардсан тоогоор нийт 249 ажилтныг сургалтад хамруулж ХЭМАБ-н бодлогыг шинэчлэн тодорхойлж бодлогыг хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай боловсруулсан. Удаах шатанд стандартын гүйцэтгэлийн үнэлгээ мониторинг хийх, дотоод аудитор бэлтгэх сургалтанд хэсэг нэгжийн 16 ИТА-ыг хамруулан аудиторын эрх олгуулж эхний үнэлгээ мониторингийг хийлгэсэн.Гутгаар шатанд нэгдүгээр шатанд хийсэн ХЭМАБ-н удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001: 2012 стандартын зөрүүний шинжилгээний нийцэл 34,2 хувьтай байсан бол энэ үе шатанд дахин шинжилгээ хийхэд нийцэл 88,2 хувьтай гарсан. Хурлын төгсгөлд багш Г.Булжинсүрэн бидэнд
#Дэлхийтэй_ойлголт_хэл_хөл_нийлүүлэн_алхахыг_биднээс_хүссэн_юм.48384723_561365347643114_6199192886936862720_o 48397749_561365320976450_4922868708398858240_o 48359401_561365390976443_1414954298239877120_o 48361447_561365540976428_1142515017891971072_o 48383368_561365074309808_8052817239071522816_o

Wagner Asia
Komit
Mera
Za mine