"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Багануур ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сар шинийг угтан буурлаа дээдлэх монгол ёсоор ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Манай компаниас өндөр насныхаа тэтгэвэрт гарсан 352 ахмаддаа 35,2 сая төгрөгийн үнэ бүхий хэвийн боов тэргүүтэй гарын бэлэг, 60,70,80 настай 43 ахмаддаа 43,2 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн бол 80-аас дээш насны долоон ахмадынхаа гэрт нь очиж тусгайлан хүндэтгэл үзүүллээ.
Ирж буй гахай жилдээ буянт буурлууд минь эрүүл энх, дүүрэн жаргалтай, төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

50524892_1933393246969390_818394911467372544_n 50685902_380075085872162_1377788795176353792_n 50487708_789240528098421_3435935113374859264_n 50249863_234445557481853_3049443015136378880_n 50844713_2199051307073989_1565048853885878272_n

Wagner Asia
Komit
Mera
Za mine