"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ҮДЭЛТ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Манай компани нийт 354 ахмадтай бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 99 ахмад гавьяаныхаа амралтад гарсан байна. Мэргэжлээрээ хамгийн удаан буюу 39 жил ажилласан хүмүүсийг дурдвал Д.Алтанцэцэг, Б.Гүрсэд, Г.Гомбосүрэн нар юм. Харин удирдах албан тушаалд хамгийн олон жил буюу 24 жил ажилласан нь Б.Хэрлэнчимэг юм.
1983 оноос ажлын гараагаа эхэлж 1995 оноос Боловсон хүчин, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албыг хашиж байгаад 2012 оноос 2019 оны II сарыг хүртэл Судалгаа хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаад гавьяаны амралтанд гарч буй Б.Хэрлэнчимэг даргад зориулсан үдэлт хүндэтгэлийн арга хэмжээ өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр Б.Хэрлэнчимэг дарга уурхайн дарга асан Хишигт тэргүүтэй гурван хүнд хүндэтгэл үзүүлсэн бол өөрт нь Захирлын зөвлөл, Судалгаа хөгжлийн хэлтэс, Захиргаа хүний нөөц удирдлагын хэлтсийн хамт олон тусгайлан хүндэтгэл үзүүлсэн юм.
Б.Хэрлэнчимэг нийт уурхайчиддаа хандаж
“Өнгөрсөн 40 жилийн түүхийг бид бичлээ. Ирээдүйн 40 жилийн түүхийг одоо ажиллаж буй уурхайчин та бүхэн минь бичнэ. Ахмад уурхайчид, одоо ажиллаж буй уурхайIMG_2654 IMG_2656 IMG_2671 IMG_2675 IMG_2680 IMG_2685 IMG_2687 IMG_2690 IMG_2694 IMG_2698 IMG_2708 IMG_2710 IMG_2713 IMG_2714 IMG_2721 IMG_2730 IMG_2731чин хамт олон та бүхэндээ талархлаа, баярлалаа” хэмээсэн юм.

Wagner Asia
Komit
Mera
Za mine