"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ

#ОНЦЛОХ : Хоёрдугаар сард 1.511.521 метр куб хөрс хуулалтын ажил хийж, 450.333 тонн нүүрс олборлон, 443.003 тонн нүүрс борлуулж нийтдээ 2.676.202 метр куб уулын цулын ажил хийсэн байна.

1. Долоо хоногийн эхээр компанийн нийгмийн эрүүл мэндийн зөвлөл хуралдан 2018 онд Эрүүл уурхайчин хөтөлбөрийн гурван үндсэн чиглэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан дүгнэж 2019 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

2. Засгийн газрын худалдан авах ажиллагааны гурван өдрийн сургалт Даваа, Мягмар, Лхагва гарагуудад явагдсан юм. Сургалтад 13 инженер техникийн ажилтан хамрагдан шалгалтаа өчигдөр өгчээ.

3. Цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах эрх сунгах сургалтад Уулын I хэсгийн 116 хүн буюу экскаваторын машинч, туслах машинч, өрмийн машинч, өрмийн туслах машинч гэсэн дөрвөн мэргэжлийн 76 хүн, 20 мастер, 20 гагнуурчин одоогоор хамрагдаад байна. Сургалт өнөөдрөөр дуусч ирэх долоо хоногт Уулын II хэсгийн хамт олон хамрагдах юм.

4. Энэ Даваа гарагт “1100 САНАА, 1100 АЖИЛ” зорилтот хөтөлбөрийн 17 дугаар баг Япон орныг зорьсон юм. Өнөөдөр аялагчид маань Фукасава үйлдвэрт 5С-ийн сургалтандаа суучхаад Тоёотагийн үйлдвэртэй танилцах аж.

5. Удирдах албан тушаалд хамгийн олон жил буюу 24 жил ажилласан Б.Хэрлэнчимэг даргыг үдэх үдэлт хүндэтгэлийн арга хэмжээ Пүрэв гарагт компанийн хурлын танхимд боллоо.

6.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд авлигын эсрэг “нэг өдөр”-ийн хөтөлбөр сургалтад есөн инженер техникийн ажилтан хамрагдлаа.

Wagner Asia
Komit
Mera
Za mine