"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Орд газар

БАГАНУУРЫН ОРД ГАЗРЫН УУЛ ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ

Ордын байршлын хувьд Багануурын нүүрсний орд газар нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130.0 км зайтай Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшингээс дээш 1332.9-1376.3 м хооронд хэлбэлздэг.

Нүүрсний орд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналын дагуу уртаараа 12 км, өргөнөөрөө 4-5 км талбай эзэлж мульд маягаар тогтсон үндсэн 3-н нүүрсний давхаргаас бүрдсэн эрчим хүчний зориулалттай Б2 маркын нүүрсэнд хамаарна. Ордын нийт нөөцийг 1977 оны хайгуулаар тогтоосон.

Эзэмшил газрын хэмжээ              3164.4 га

Ордын нүүрсний нөөц                   812.0 сая.тн /2015 оны 1 сарын 1-ны байдлаар/

Ордын талбай                                 12*4 км

Нүүрсний давхаргын тоо              3

Давхаргын уналын өнцөг             8-20 хэм

Хөрсний дундаж зузаан                80 метр

Нүүрсний үнслэг                             12-17%

Нүүрсний чийглэг                           28-33%

Нүүрсний хүхрийн агуулга           0.3-0.5%

Нүүрсний илчлэг                             3200-3600 ккал/кг

Нүүрсний хувийн жин                    1.23-1.31 тн/м3

Хөрсний хувийн жин                      1.95-2.25 тн/м3

Гүний усны ундарга                       1100 м3/цаг

Wagner Asia
Komit
Mera
Za mine