"Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

  • Image 01
  • Image 02
  • Image 03
  • Image 04
  • Image 05

mendchilgee

“Багануур” ХК-ийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.
Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, дүүргийнхээ хөгжлийн түүчээ болон зүтгэж 40 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг манай компани Багануур дүүргийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 78 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Бид “Тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани” болохыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн манай уурхайн хамт олон нийгмийн хариуцлагаа цаг ямагт биелүүлсээр ирсэн. Түүгээрээ бахархдаг. Ард иргэдийн нууруун дээр ирэх үнийн өсөлтийг аль болох бага байлгах гэж Монгол улсын Засгийн газар бидний олборлосон нүүрсний үнийг өөрийн өртгөөс нь доогуур тогтоон, хатуу барьсаар ирсэн. Хэдийгээр зах зээлийн зарчимд нийцэхгүй арга хэмжээ болов ч, төр өөрийн мэдлийн компаниараа дамжуулан иргэддээ үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлт гэж ойлгож болно. Үүнээс улбаалан, тус компани олон жилийн турш алдагдал хүлээсээр байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн хамгийн тод жишээ юм. Монгол улсын төрийн өмчит компаниудаас манай компани анх удаа “Компанийн нийгмийн хариуцлагын стратеги” боловсруулж батлан Олон улсын жишиг хандлагад хүрэхийг зорин ажиллаж байна.
Бид цахим хуудсаараа дамжуулан компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цаг үеийн бүхий л үйл явдлыг цаг алдалгүй та бүхэнд мэдээлж байх болно. Та бүхэн бидний ажилд тус нэмэр болж, санал хүсэлтээ илэрхийлэхэд бид баяртай байх болно.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт “Багануур” ХК-ийн нийт уурхайчдынхаа өмнөөс болон хувиасаа харилцагч, иргэд та бүхэндээ ажлын өндөр амжилт, амьдарлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg Э.НОМИНЧУЛУУН

ЭРХЭМ ЗОРИЛГО/ҮНЭТ ЗҮЙЛС

zurag

АЛСЫН ХАРАА

МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОГЧ БАЙНА.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

zurag

Шинэ мэдээ

Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналтай Багануурын уурхай
Хариуцлагатай уул уурхайн түүхэн замналтай Багануурын уурхай

2018 оны 09 сарын 14

"The Mongolian Mining Journal"- ийн сэтгүүлч Г.Идэрхангайн сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна. 40 жилийн ойгоо угтаж буй Багануурын уурхайн ажил амьдралыг сурвалжлахаар MМJ-ийн баг зорьж очлоо. Нарлаг дулаахан ч сэвэлзсэн салхитай энэ өдөр Төв захиргааны байрны өмнөх талбайд гоёлын дээл хувцас[дэлгэрэнгүй...]

Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал
Э.Номинчулуун: Уул уурхайн хөгжилд эрдэмтдийн оролцоо чухал

2018 оны 09 сарын 12

ЯРИЛЦСАН: Д.ОЮУНЧИМЭГ “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Багануур” хувь[дэлгэрэнгүй...]

СУРГАЛТЫН СИМУЛЯТОРЫГ ХҮЛЭЭН АВЛАА
СУРГАЛТЫН СИМУЛЯТОРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2018 оны 08 сарын 24

МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч доктор, дэд профессор А.Энхбаяр “Багануур ХК”-тай орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өөрийн орны эрдэмтэн судлаачдын бүтээлийг практикт нэвтрүүлж, инновацийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор байг[дэлгэрэнгүй...]

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ДАСГАЛ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ДАСГАЛ

2018 оны 08 сарын 15

  Уулын нэгдүгээр хэсэг үйл ажиллагаандаа ил аргаар зумпф байгуулан гүний ус шүүрүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Эдгээр байгууламж буй зумпф нь 4-10 метр хүртэл ухсан нүхэнд гүний усыг цуглуулан насосоор шахаж зайлуулдаг. Энд ажиллаж байгаа найман зумпфны насосчин нь насос авах, тавих байрлуулах, з[дэлгэрэнгүй...]

40 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ
40 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ

2018 оны 07 сарын 31

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадлаа. Их баяр цэнгэл- миний нутгийн дөрвөн зүг, найман зовхист түгэн өргөн дэлгэр сайхан боллоо.    [дэлгэрэнгүй...]

40 жилийн ойгоороо
40 жилийн ойгоороо "Хангарди" одон хүртлээ

2018 оны 07 сарын 30

Монголын Уул уурхайн салбарын түүхийн хуудаст нэгэн шинэ тод мөр үлдээсэн үндэсний тэргүүлэгч нүүрсний уурхай “Багануур” ХК 40 жилийн ойгоороо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр тогтоолоо Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнууллаа.  4[дэлгэрэнгүй...]

ҮНДЭСНИЙ СУРЫН БАГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
ҮНДЭСНИЙ СУРЫН БАГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018 оны 07 сарын 25

Хариуцлагатай уул уурхайн түүхт "Багануур" ХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Үндэсний сурын багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт эхэллээ. Эвэр нумыг ившээлгэн байж тавьсан сум нь мэргэн байг. [дэлгэрэнгүй...]

Илгээлтийн эздийн уулзалт боллоо
Илгээлтийн эздийн уулзалт боллоо

2018 оны 07 сарын 20

Социалист уралдаан, нам, үйлдвэрчин, эвлэлийн их хурал, 5 жилийн төлөвлөгөө, 5 жилийн гавшгайч, бүгд хурлын шийдвэр биелүүлэх аян, багш шавийн гэрээ, шинэ бүтээл оновчтой саналын бүтээлч бригад, намын гишүүний манлайлал, коммунист суботник......... Эдгээр үгс цаг үедээ үнэ цэнэтэй байж эдгээр үгсий[дэлгэрэнгүй...]

Wagner Asia
Komit
Mera
Za mine