Манай хэлтэс нь “Багануур” ХК-ны бүх төрлийн техник тоног төхөөрөмжүүд, үйлчилгээний автомашин механизмууд, суурин тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээний ажилд хяналт тавин ашиглалтын болон засварын хэсгүүдийг удирдлагаар хангах, уулын ба автын тоног төхөөрөмжүүдийн зардлыг төлөвлөж зарцуулалтанд хяналт тавих, цахилгаан болон дулааны эрчим хүч, барилга байгууламжийн талаар техникийн зөв зохистой бодлого боловсруулан ажилладаг.











