Засварын хэсэг нь анх 1983 онд Ж.Чимэддорж даргаар удирдуулсан 50-иад ажилчидтай уулын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх зорилготой байгуулагдсан. 1986-1988 онд Нэгдсэн засварын барилга бүрэн ашиглалтанд орж уулын тоног төхөөрөмж, думпкар, зүтгүүр засвар бүхий хэсэг болон өргөжсөн. 1980-аад оноос эхлэн үе үеийн он дараалсан илгээлтийн эзэд, их дээд, тусгай дунд болон техник мэргэжлийн сургуулийг төгссөн залуучууд ирж шижигнэсэн бүтээлээр дүүрэн эвсэг хамт олон болж ажиллаж ирлээ.

Тэр үеэс эхлэн Ж.Чимэддорж, П.Хуягдорж, О.Мөнхтөр, Ц.Энхболд, Ж.Шагдарсүрэн, О.Баянгол, Г.Булжинсүрэн, Д.Бямбажав зэрэг хүмүүс хэсгийн даргаар ажиллаж байв.
Одоо Х.Хашбат даргатай засварын хэсэг нь Инженер техникийн ажилчид, Механик цех, Цахилгааны бригад, Хүчилтөрөгч компрессор станц, Засварын 3 бригадыг нэгтгэсэн нийт 72 ажиллагсадтай компаний хэмжээнд уулын тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ, тохиргоог чанартай хийж, уурхайн тасралтгүй, хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хариуцлагатай үүргийг хүлээн ажиллаж байна.
Манай хэсэг нь 2006, 2007 оны ажлаараа компаний шилдэг хэсэг болон ХХАА-ны осолгүй манлай хэсгээр шалгарч сайхан амжилт гаргасан нь хамт олны эвсэг, бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм.
Цаашид манай хэсэг нь засварын баазаа өргөжүүлэхээр төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр бид сэлбэгийн зардлыг хэмнэн, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж компанийн эрхэм зорилгыг биелүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно.