1978 онд Багануурын Түр Уурхайд Төмөрбаатар, Равжир, Ж.Жанцан , Ойдовсамбуу Т.Ганбаатар зэрэг хүмүүс цахилгаачнаар ажиллаж дизель цахилгаан станцаар анхны цахилгааны эх үүсвэрийг түгээж эхэлсэн.
1983 оноос ЗМХ-ийн харьяанд Цахилгаан цех нэртэйгээр байгуулагдан цахилгаан хангамжтай холбоотой засвар үйлчилгээ болон бүх ажлыг зохион байгуулан ажиллаж байсан. Цахилгаан цехийн даргаар Ж.Алтанхуяг, Б.Баярхүү, Х.Балсандорж нар ажиллаж байлаа.

1994 онд Цахилгаан цех, Дулаан Ус хангамж, Холбооны алба гурав нийлж Эрчим Хүчний Нэгдсэн Хэсэг гэсэн зохион байгуулалтанд орж тусдаа бие даасан хэсэг болон үйл ажиллагаа нь өргөжсөн. ЭХНХ-ийн даргаар Ж.Алтанхуяг, Б.Гантөмөр, Э.Номинчулуун нар ажиллаж байсан.
2004 оноос П.Ононгол даргын удирдлага дор Ашиглалтын инженер У.Өсөхбаатар, Диспетчер М.Баясгалан, П.Энхтуяа, И.Дэлгэрмаа, Б.Ариунаа, Өндөр хүчдэлийн шугамын инженер Ж.Дашцэрэн, Реле хамгаалалт, засварын инженер П.Батсуурь, Кабель туршилтын инженер Ш.Бадамсүрэн, Дулаан Ус Хангамжийн инженер Г.Даваасамбуу, Мастер Д.Бүрэнтэгш гэсэн 10-н ИТА, 73 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Удирдлага зохион байгуулалтын хувьд:
- Цахилгааны шуурхай алба
- Өндөр хүчдэлийн шугамын бригад
- Реле хамгаалалт, засварын бригад
- Кабель туршилтын бригад
- Дулаан Ус Хангамжийн гэсэн 5 салбар нэгжтэй.
Нийт ажиллагсдын 25% нь дээд боловсролтой 60 гаруй %-нь тусгай дунд боловсролтой. Мөн ЭХ-ний тэргүүний ажилтан 12 Тэргүүний мастер 2,Тэргүүний уурхайчин 2 зэрэг олон алдар цолтой, туршлагатай ажилтантай.
ЭХНХ нь компаний үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангахын тулд 110/6 кВ-ийн хоёр дэд станц, нэг ХХБ, уулын цахилгаан тоног төхөөрөмж болон инженерийн байгууламжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдэд сар улирал, жилийн үзлэг засварыг график гарган ажиллаж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаварыг биелүүлэхэд өөрийн хэсгээс шалтгаалах үүрэгт ажлуудыг чанартай сайн гүйцэтгэж байна.