Тус уурхайн автопарк нь анх 1978 оны 2-сарын 22-ны өдөр 4 автомашинтай 45 ажилтан албан хаагчтай байгуулагдсан . Улмаар өргөжин 1978 оны 3-р сарын 6-нд МАЗ маркийн 22 автосамосвал ,1978 оны 4-р сарын 28 нд КРАЗ маркийн 12 автомашин нэмэгдэж ирснээр уурхайн хөрс болон нүүрс тээвэрлэлтийн ажлыг хийж эхэлсэн.

1980 онд ОХУ-ын хүнд даацын БЕЛАЗ, 1992 онд Япон улсын КОМАТЦУ маркийн автосамосвалуудаар авто паркийнхаа хүчин чадлыг сайжруулан ажилласан. 1996 оноос Уурхайн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр үйлчилгээний автомашины хэсэг болон салж 83 хөдлөх бүрэлдэхүүн , нийт 101 ажиллагсадтай бие даан тус уурхайн тээвэр үйлчилгээний гол үүргийг гүйцэтгэж үйл ажиллагаа явуулж байна.
1998 -2000 онуудад тус хэсэгт дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Итали , Герман, Япон , Солонгос улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн өндөр хүчин чадалтай 70тн даацтай MAN трайллер ,20тн , 50тн даацтай NISSAN дизель автокран , 12тн даацтай IVECO ачааны автомашин , 76 хүний багтаамжтай AEROCITY маркийн автобус зэргээр парк шинэчлэлт хийгдсэн.
Одоогоор тус хэсэг 91 ажиллагсадтай, суудлын автомашин 26 ш, автобус 10ш, ачааны автомашин 10ш, тусгай тоноглолтой автомашин 10ш, трактор 1ш, трайллер -2ш, автокран 5ш зэрэг нийт 62ш хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна.
Манай хэсгээс МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ УУРХАЙЧИН С.ДҮГЭРЖАВ, Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн Одонгоор Д.Даваажав, Алтан Гадас Одонгоор С.Цэнд-Аюуш,Хөдөлмөрийн Хүндэт Медалиар Д.Жамсран, С.Гонгор, С.Батмөнх,Д.Эрдэнэхүү, Тэргүүний Уурхайчин Н.Бямбадорж, Б.Балжинням, Д.Өлзийбат,Н. Цагаанхүү, Б.Бат-Эрдэнэ,Онц тээвэрчин Д.Шархүү,О.Оросоо,Д.Түмнээ,Л.Пүрэвжав,Н.Батсайхан,Х.Сайнбилэг,О.Далантай, Б.Жамъянсүрэн ,Г.Батжаргал, Р.Эрдэнэсүх нарын алдар цуутангууд төрөн гарсан.