Мэдээллийн хэмээх тодотголтой энэ 21-р зуунд альваа хүчирхэг компаниудын нэг гол үзүүлэлт нь үндсэн үйлдвэрлэл, үйлчилэгээндээ мэдээллийн технологийг хэр хэмжээнд нэвтрүүлсэн байдалаар хэмжигддэг болжээ. Багануур ХК-н хувьд ч мэдээллийн шинэ шинэ техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг цаг ямагт эрмэлзэж, дэмжин зохион байгуулж ирсэн. Ингэснээр үйлдвэрллийн зардал багасах, ажилчдын ажиллах орчин, бололцоо дээшлэх, цаг хугацаа хэмнэх гэх мэт маш олон давуу талуудыг бий болгох нь зайлшгүй.

Багануур ХК-н Мэдээлэл Холбооны Алба нь албаны дарга, 3-н инженер, 7-н ажилтан нийт 11-н хүний бүрэлдхүүнтэйгээр холбоо, мэдээлэл холболтын тоног төхөөрөмж болон програм хангамжаар хангаж тэдгээрийн засвар үйлчилгээ, хөгжүүлэлт, суурилуулалтыг хариуцан ажилладаг.
Багануурын уурхай одоогоор нийт 180 орчим суурин, 30 орчим зөөврийн компьютер, 50 орчим принтертэй бөгөөд програм хангамжууд болон тоног төхөөрөмжүүдийн удирдлага, мэдээллийн бааз байрлах зориулалт бүхий сервер компьютер 5 ширхэг байдаг. Компани 2 мегабайт хурдтайгаар интернэтэд холбогдохдоо өөрийн мэдлийн 4000 метр шилэн кабель, дотоод сүлжээнд 40 орчим 1 гигабайт-н свич, 1 гигабайт-н 4000 метр ердийн кабелиар хэрэглэгч бүрт хүрдэг. Мөн уулын үндсэн үйл ажиллагаа явагдаж байгаа алслагдсан хэсгүүдтэй цаг ямагт мэдээлэл солилцож байхын тулд 5-н утасгүй сүлжээний төхөөрөмжийг суурилуулан / wireless / ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа онцгой обьектуудад 50 орчим хяналтын камер ажиллаж байдаг бөгөөд өөрийн хэрэглэгчийн нэр, код ашиглан компанийн удирдлагууд болон ажилчид вэб броузер ашиглан хяналт тавин ажилладаг.
Ажилчдын цаг ашиглалт дээшлүүлэх болон цаасгүй технологийг ажилчдын дунд нэвтрүүлэхийн тулд тооцооны 5 терминаль машин, 4 цаг бүртгэлийн төхөөрөмж нэвтрүүлээд байгаа ба түлшний хяналтгүй зарцуулалтыг хянах цаашид тоног төхөөрөмжүүдийн бусад мэдээллийг хүлээн авах зорилоготойгоор 40 технологийн авто машинууддаа Түлш хяналтын тоног төхөөрөмж суурилуулаад байгаа бөгөөд энэ компанид 2007 онд л гэхэд 300 сая төгрөгийн хэмнэлт гаргаад байна.
Мөн холбооны чиглэлээр 300 хэрэглэгчийн багтаамжтай дотоод хэрэгцээний АТС-тэй бөгөөд 80 орчим суурин радио станц, 70 орчим радио гар станцыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Ажилчид болон гадны хүмүүст мэдээлэл түгээх зорилогоор мэдээллийн урсдаг самбар, радио дамжуулалт, телевиз зэрэг олон төхөөрөмжүүдийг ашигладаг.