Уулын II хэсэг

Уулын 2-р хэсэг нь О.Цогхүү даргатай нийт 12 ИТА, 131 ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг нийт ажиллагсдын 77 буюу 57%-ийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. 
Өрөмдлөг тэсэлгээний ажил дээр D-50KS №409, СБР-160 3ш нийт 4 өрмийн машин, тэсэлгээний бригадад 8 хүн ажилладаг.

 

Тээвэргүй хөрс хуулалтанд ЭШ-20/90 №05, ЭШ-13/50 №61, ЭШ-10/70 №492 гэсэн 3ш алхагч  экскаватор, Тээвэртэй хөрс хуулалтанд ЭКГ-10И №1941, ЭКГ8И №294, №2074, №1946, нүүрс гаргалтанд ЭКГ-5А №1592, №1178 гэсэн нийт хэсгийн хэмжээнд 5-20м3-ийн шанагатай өндөр бүтээлтэй 9 экскаватор ажиллаж байна. Манай хамт олонд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ЭШ-20/90 №05 экскаваторын бригадын дарга Б.Баатар, Хөдөлмөрийн хүндэт медальтай ЭКГ-8и №1946 экскаваторын машинч М.Нармандах, ЭШ-13/50 №61 экскаваторын машинч Д.Болд, Цахилгаанчин Ч.Бадамдадь зэрэг төрийн одон медальтай, Монгол улсын тэргүүний уурхайчин олон арван хүмүүс ажиллаж байна.