ТАМАХ нь 2005 оны 04-р сарын 01-ны өдрөөс шинээр зохион байгуулагдан, Уулын 1,2-р хэсгийн хөрс хуулалт, нүүрс олборлотын үйл ажиллагааг автосамосвал, бульдозер бусад механизмаар хангах, нүүрс гаргалт, борлуулалт хийх, шимт хөрс, хайрга, гал ачих, тээвэрлэх, авто зам тавих, замын өдөр тутмын засвар, үйлчилгээг хийх, төлөвлөгөөг хэсэг, машин тоног төхөөрөмж нэг бүрээр биелүүлэх үндсэн үүрэгтэй.
Тус хэсэг нь 1м3 уулын цулын зардал тэр дундаа дизель түлшний зарцуулалтыг бууруулах, цагийн бүтээл, гүйлт ашиглалт, даац ашиглалт, техникийн цаг ашиглалтын коэффициентийг нэмэгдүүлэх, замын засвар, усалгааг чанартай тогтмол хийснээр машин тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, зогсолт саатлыг бууруулах, тоног төхөөрөөмжийн хуваарилалт, ашиглалт, ээлжийн ажилд тавих хяналтыг өндөржүүлж, бульдозеруудын ашиглалт хувиарлалтыг шуурхай зохицуулах зорилт тавин ажиллаж байна.
ИТА-10, ҮА - 8, МА - 180, нийт 198 ажиллагсадтай. Тэргүүн дэд захирал болон Технологийн БХ-ийн шууд удирдлагад харьяалагдан ажилладаг. Хэсгийн дарга, хэсгийн инженер, автосамосвалуудын ашиглалтын инженерийн удирдлагад ажиллах хөрс болон нүүрс тээврийн автосамосвалын 2 бригад, замын техник, бульдозерууд хариуцсан ашиглалтын инженерийн удирдлагад ажиллах замын машин механизм, бульдозерын 2 бригадаас бүрдэг.
Хэсгийн паркад хөрс тээврийн 90тн даацтай САТ-777D маркийн автосамосвал - 10, HD-785 маркийн автосамосвал - 5, нүүрс тээврийн 40тн даацтай HD-405 маркийн автосамосвал - 10, 530 м/х-тэй D-375 гинжит бульдозер - 6, 310м/х-тэй D-155 гинжит бульдозер-7, 9м.куб-ын шанагатай WA-700 дугуйт ачигч, 6м.куб-ын шанагатай CAT-988 дугуйт ачигч -1, 315 м/х-тэй CAT-824G дугуйт бульдозер-4, 275м/х-тэй CAT-16G автогрейдер-2, 280м/х-тэй GD-825 автогрейдер-1, 40тн-ын TEREX-3307W маркийн зам услагч машин –3, 1.2м. куб-ын шанагатай CAT-320C гидро экскаватор-3, 240мм диаметртэй, 60м хүртэл гүн цооног өрөмдөх хүчин чадалтай D-50KS хийн цохилтот өрөм-1 ажилладаг.
Тус хэсэгт Хөдөлмөрийн хүндэт медальт Ш.Энхболд, Б.Эрдэнэбат, Б.Жанцандорж, Тэргүүний уурхайчин О.Мөнхбат, Г.Баярсайхан, Л.Пүрэвбат, Я.Ариунболд, Г.Лхагвасүрэн, Го.Батсайхан, Ж.Сугар, С. Баярсайхан, D-50KS өрмийн машинч Д.Гансүх, Ц.Энхбаяр, Яамны жуух -7, Нүүрсний газрын жуух – 3, Тэргүүний ажилчин залуу алтан медальтан- 11, Дүүргийн болон компаний хөдөлмөрийн аварга-16, Компанийн хөдөлмөрийн аварга САТ-777D ¹11, 09, HD-405 ¹27, 28, САТ-988-ын машин бригадууд, тэргүүний тамирчин диспетчер механик Б.Баттөр, урлаг уран сайхны тэргүүний ажилтан оператор Г.Монхор, сурын спортын мастер оператор Б.Жаргалсайхан нар ажиллаж байна.
Тус хамт олны эгнээнээс төрсөн Монгол Улсын гавъяат тээвэрчин Дүгэржав, алтан гадас одонт Цэнд-Аюуш, Даваажав, Мандахбаяр нараараа бид бүхэн бахархаж байдаг юм.