Багануурын нүүрсний уурхайд 1981 онд гадаргуугаас цооногоор ус шавхах аргаар 12 цооногтой, 1000 метр урт коллекторын шугамтайгаар ус зайлуулалт хийж эхэлсэн. Энэ үед гүний 12 цооногтой ЭЦВ-12, ЭЦВ-8 маркийн насосыг хэрэглэж жилд дунджаар 1-1.5 сая шоометр ус зайлуулж байв.

1987 оноос хойш тасралтгүй өргөтгөлийн ажлыг хийж жилд дунджаар 140-300 м-ийн гүнтэй 5-7 ш гүний цооног өрөмдөж, ус шүүрүүлэлтийн ажлыг нэмэгдүүлснээр 2008 оны байдлаар 58ш цооног, 14000 туушметр өөрийн урсгалын коллектор, 8000 туушметр напорын коллектор, 2-р өргөлтийн Д-630 маркийн 3ш сэлгэн ажиллуулдаг насос, 1000 шоометр багтаамж бүхий насосны станц, ЭЦВ-6, ЭЦВ-8, КSB-160 маркийн гүний насос, УКС-22 маркийн цохилтод өрөм, гүний худаг угааж цэвэрлэх зориулалттай ЯПОН улсын PDSH-750 маркийн компрессор ажиллаж жилд дунджаар 4.5-5 сая шоометр ус зайлуулж байна.
Үүнээс:
- Дулааны станцын усны хэрэгцээнд 2.6 сая шоометр,
- Багагүн нуурын тэжээгдэлд 0.5 сая шоометр,
- Хужиртын голын гольдролоор Хэрлэн гол руу 0.4 сая шоометр,
- Нөхөн сэргээлтийн услалтын системд 0.5 сая шоометр,
- Хуцагийн голын гольдролоор Хэрлэн гол руу 1.1 сая шоометр усыг тус тус зайлуулж байна.
2008 онд 240-300 метрийн гүнтэй 7ш цооног өрөмдүүлж ашиглалтанд оруулснаар усны түвшинг дунджаар 3.5-4.5 метрээр бууруулан ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна.