Уулын I хэсэг

Уулын 1-р хэсгийн хэсэгт  ЭШ-15/90 №137, ЭШ-10/70 №50, ЭШ-13/50 №35 ,ЭКГ-10И №33, ЭКГ-8И №2250, ЭКГ-4У №323, ЭКГ-5А №1426, ЭКГ-5А №1581 гэсэн алхагч болон шууд утгуурт экскаваторуудын бригад, СБР-160А №07,08,09, СВБ-2М №17 өрмийн бригад, тэсэлгээний бригад, цахилгааны бригад, ИТА-12, БТА-1 нийт 128 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа Багануур ХК-ны үндсэн хэсгийн нэг юм.

 

Тус хэсэг нь жилд дунджаар 1400мян.тн нүүрс олборлож, 2200мм3хөрсийг тээвэргүй ашиглалтын системээр хуулж, 3500мм3 хөрсийг  тээвэртэй ашиглалтын системээр хуулж, 500мм3 нөхөн сэргээлтийн ажил, 2000мм3 дахин шидэлт, инженерийн ажил хийж нийт-9.1сая м3 уулын цулын ажил хийж гүйцэтгэж ажилладаг.Тус хэсэгт ажиллаж байгаа бүх экскаваторууд ашиглалтанд орсноос хойш 155сая 681.2мян м3 уулын цулын ажил хийсэн байна.ЭКГ-5А №1426,1581 экскаваторууд нийтдээ-31.5 сая тонн нүүрс гаргаж улс эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирлээ.

Манай хэсэгт ажиллаж байгаа алдартнуудыг дурдвал ЭШ-15/90 №137 экскаваторын машинч Монгол улсын гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр, Алтан гадас одонт Г.Отгонпүрэв, Тэргүүний уурхайчин Ц.Даваасүрэн, П.Базар, Л.Насанжаргал, Н.Эрдэнэбаяр, ЭШ-13/50 №35 экскаваторын машинч Хөдөлмөрийн хүндэт медальт О.Гансүх, Тэргүүний уурхайчин Б.Бямбасүрэн, М.Хүрэлцоож, ЭКГ-10И №33 экскаваторын машинч Тэргүүний уурхайчин Д.Түвшинжаргал, Л.Батбаян, ЭКГ-8И №2250 экскаваторын машинч Тэргүүний уурхайчин П.Үүрцайх, ЭКГ-5А №1581 экскаваторын машинч Тэргүүний уурхайчин Д.Наранбаатар, З.Энхбаатар, ЭКГ-5А №1426 экскаваторын машинч Тэргүүний уурхайчин Г.Баярсайхан, Ж.Доржсэмбэ, СБР-160А №09 өрмийн машинч Хөдөлмөрийн хүндэт медальт Ю.Ганхуяг, Тэргүүний уурхайчин тэсэлгээчин Г.Баяржаргал нараараа бахархаж байдаг билээ.