Хүний нөөц

Өдгөө тус компани 1000-гаад ажилчин албан хаагчидтай бөгөөд тэдний 68% нь 35 хүртэлх насны залуучууд, 152 нь гадаад дотоодын их дээд сургуулиудад суралцаж төгссөн инженер техникийн ажилтан, 173 нь эмэгтэйчүүд юм. 1996 оноос эхлэн орон сууцны 5 барилгыг барьж ашиглалтанд оруулжээ. Тус компани нь 100% -ийн хөрөнгө оруулалттай 2 охин компани, 1 салбар, 6 хэлтэс, ашиглалт засварын 9 хэсэг, 2 албаны зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.