Бидний тухай Охин компаниуд "Багануур-Илч" ХХК
 
 

Багануур- Илч ХХК

“Багануур- Илч” ХХК нь бие даасан тайлан баланс гаргадаг банкинд харилцах данстай  “Багануур” ХК-ийн охин компани хэлбэрээр ажилладаг бөгөөд толгой компанийн УБ хот дахь үйл ажиллагааг зохих журмын дагуу давхар гүйцэтгэж байна.

Зорилт:

  • Багануур ХК-нийн ашгийн түвшинг нэмэгдүүлэх
  • Багануурын уурхайн нүүрсний чанарыг сайжруулах талаар судалгаа, шинжилгээ хийх
  • Багануур ХК-нийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэн яаралтай шаардагдах сэлбэг материалыг олж нийлүүлэх
  • Нүүрсний чанарын шинжилгээг хийж, толгой компаниас өгсөн итгэмжлэлийн дагуу ДЦС-уудтай акт үйлдэх

Үйл ажиллагааны чиглэл:

  • Нүүрс борлуулах
  • Амгалан болон Толгойт өртөөнд нүүрс борлуулах цэг ажиллуулах
  • Сэлбэг, материалын худалдаа /илүүдэл сэлбэг борлуулах, яаралтай сэлбэг нийлүүлэх/
  • Толгой компанийн УБ хот дахь заримүйл ажиллагааг зохих журмын хүрээнд гүйцэтгэх
  • УБ хотод Багануур ХК-нийн үйл ажиллагааг сурталчлах
  • УБ хотод болж буй хурал зөвлөгөөн болон үзэсгэлэн яармагаас мэдээлэл авч, толгой компанийн удирдлагыг мэдээллээр хангах
  • Багануур ХК-иас ДЦС-уудад нийлүүлж буй нүүрсний чанарын иж бүрэн хяналт тавих, ДЦС-уудтай итгэмжлэлийн үндсэн дээр харилцах, хамтран ажиллах
  • Толгой компаниас УБ хотод явуулах бүх үйл ажиллагаануудыг зохион байгуулах /хурал хийх, төлбөрийн даалгавар шилжүүлэх, бичиг баримт хүргэх, дамжуулах, тендер зарлах үеийн үйл ажиллагааг зохион байгуулах гэх мэт/

Улаанбаатар хот дахь нүүрс борлуулалтын цэг:

  • Улаанбаатар хотын баруун хэсэгт Толгойт өртөөний Төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Ангийн \ТЗАБТЭМА\ хашаанд
  • Амгалан дахь УС-15 уурын зуухны хашаанд 0.8 м3 нэг экскаватор болон нэг вагончигтэйгээр 3 вагон багтах зам дээр 1 талдаа буулгалт хийж борлуулалт хийж байна.