Бидний тухай Охин компаниуд "Багануур-Сувилал" ХХК
 
 

Багануур Сувилал ХХК

Түүхэн товчоо

Багануур сувилал ХХК-нь анх 1984 оны 7 дугаар сараас эхлэн МҮЭ-ийн төв зөвлөлийн харъяа амралт сувилал хэрэг эрхлэх еранхий газрын удирдлаганд “Уурхайн Профилактори Сувилал” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Тус байгууллага нь  28 ажилчинтай 3 хэсэгтэй байсан. 1990 оноос Багануурын уурхайд нийгэм ахуйн хэсэг нэртэй болж шилжсэн. 2000 оноос Багануур сувилал ХХК болон зохион байгуулагдаж Багануур ХК-ийн охин компани болсон. 2004 оны 11 сараас Үйлдвэрлэлийн осол, МШӨ-ний Зүүн бүсийн улсын сувилал болсон. 2008 оны байдлаар  тус компани нь 109.823.5 төгрөгийн үндсэн хөрөнгө 124425.4 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилд 460.940.1 төгрөгийн борлуулалт хийдэг. Багануур сувилал ХХК-нь 6 хэсэг, 84 ажиллагсадтай дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Эмчилгээний хэсэг

Эмчилгээний хэсэг нь 1984 оноос үүсгэн байгуулагдаж 2 их эмч, 1 бага эмч, 6 сувилагч, 4 үйлчлэгч нийт 13 ажилтантай  150 сувилуулагч хүлээн авдаг байсан. 2008 оны байдлаар 12 ажилчинтай 60 сувилуулагч хүлээн аван эмчилгээндээ зүү төөнүүр, физик эмчилгээ, шавар болон усан эмчилгээ, аппарат чийрэгжүүлэлт, бариа засал, тариа коктейль, гүүний саам эмчилгээ тус тус хийгдэж байна. Эмчилгээний хэсэг нь 2007 онд 1589 сувилуулагч хүлээн авч 17587 ор хоног ашигласан бөгөөд 100 хувь төлөвлөгөөгөө биелсэн. Цаашид сувилуулагчдад эмийн бус нөхөн сэргээх эмчилгээг хүртээмжтэй стандартын дагуу, чанартай хөнгөн шуурхай чирэгдэлгүйгээр хийж үйлчилж, сувилуулагчдын тав тухтай нөхцөлд сувилуулах боломжоор хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа ба “Магадлан итгэмжлэгдсэн сувилал болохоор зорилт тавьж байна.

Сувилалын гуанз

Сувилалын гуанз нь 1984 оноос “Зоогийн газар” нэртэйгээр зориулалтын тоног төхөөрөмж бүхий 80 суудалтай, тогооч үйлчилгээний 8 ажилтантай үүсгэн байгуулагдсан. 2008 оны байдлаар 14 ажилчинтай сувилуулагчдад 3 ээлжээр үйлчлэхээс гадна Дулаан станц ХК-ий цайны газар ажиллуулж байна.

Төв гуанз

Уурхайн гуанз нь тоног төхөөрөмж бүхий 80 суудалтай, дэргэдээ нарийн боов, зайрмаг ундааны цехтэй үйлчилгээний 23 ажиллагсадтай. Цайны газар нь өдөрт дунджаар 300-350 уурхайчдад халуун хоолоор үйлчилхээс гадна нарийн боовны цехээр 54 нэр төрлийн бүтээгдэхүүн хийж Багануурын нарийн боовны хэрэгцээний 60 орчим хувийг хангаж байна.

Зочид буудал

Зочид буудал нь бүтэн люкс 9, хагас люкс 10, энгийн өрөө 3 нийт нэг ээлжиндээ 43 хүн хүлээн авах хүчин чадалтай. Дэргэдээ  мини бар, саун, биллярд, хувцас угаалга, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

Туслах аж ахуй

Тус компани нь 5 суурь 2705 толгой малтай бөгөөд 2008 оноос мал аж ахуйг өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлэн дотоодынхоо махны хэрэгцээг ханган ажиллахаар зорьж байна. 2008 онд эрүүл хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2 га газар хүнсний ногоо тариалсан ба хусны шүүс, халгай, төрөл бүрийн жимс жимсгэнэ байгалиас түүн бэлэн бүтээгдэхүүн болгон хүнсэнд хэрэглэж байна.