2012 оны 1-р сард 360.0 мян.тн нүүрс борлуулж 1140.0 мян.м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас борлуулалт 367.3 мян.тн /102%/, хөрс хуулалт 1444.2 мян.м3 /100%/-ийн гүйцэтгэлтэй ажиллаа.

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллаж буй түншүүдээ.
Та бүхнийг манай компаний үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллахыг Багануур ХК-ийн нэрийн өмнөөс урьж байна. Багануур ХК нь Монгол улсдаа хамгийн их хүчин чадалтайд тооцогдох, дэлхийн тэргүүний техник, технологитой, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн 60%-ийг дангаараа хангадаг нүүрсний ил уурхай юм. “Багануур” ХК нь анх 1978 онд 200.0 мян.тн нүүрс олборлох хүчин чадалтай “Багануурын нүүрсний түр уурхай” нэртэйгээр гараагаа эхэлж байсан бөгөөд эдүүгээ 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, уул уурхай, сувилал, зочид буудал зэрэг салбаруудад нийт 1300 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн үр ашиг, бүтээмжээ тогтмол өсгөх, компанийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг улам боловсронгуй болгох, өөрийн ажиллаж буй салбарт тэргүүлэгч нь байх зорилт тавин ажиллаж ирлээ. Бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ, бизнесийн түншүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллаж, тэдгээрийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, тэдний эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашид ч бид ард түмнээ илч дулаанаар найдвартай хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно.
Бид Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэж буй байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгийг батлан илэрхийлж байна.
Гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар
Монгол улсын нүүрсний салбарын чиг хандлагыг тодорхойлогч байна
Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлсэн, эдийн засгийн чадавхитай, мэргэшсэн хамт олон бүрдүүлсэн суралцагч компани болно
Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хамтдаа хөгжицгөөе
2012 оны 1-р сард 360.0 мян.тн нүүрс борлуулж 1140.0 мян.м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас борлуулалт 367.3 мян.тн /102%/, хөрс хуулалт 1444.2 мян.м3 /100%/-ийн гүйцэтгэлтэй ажиллаа.
Багануур дүүргийн улаан загалмайн хороо нь 2011оны 11-р сарын 25-нд “Онцгой гишүүдийн уулзалт” цэнгүүнээ хийсэн бөгөөд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” байгууллага “Багануур” ХК-ийн зургаан ажилтан “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнагдлаа.
ХАБЭА-н тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, ХАБЭА-н менежментийг бүрдүүлэх ажлын хүрээнд Багануур Хувьцаат Компани олныг санаачлан хийдэг . Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулах, эрүүл амьдралын хэвшилд сургах зэрэг чиглэлээр тууштай ажилласны үр дүнд Багануур Хувьцаат Компани дээр аваар ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75% , ХЧТА 13%-р буурчээ.