2012 оны 1-р сард 360.0 мян.тн нүүрс борлуулж 1140.0 мян.м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас борлуулалт 367.3 мян.тн /102%/, хөрс хуулалт 1444.2 мян.м3 /100%/-ийн гүйцэтгэлтэй ажиллаа.
2012 оны 1-р сард 360.0 мян.тн нүүрс борлуулж 1140.0 мян.м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас борлуулалт 367.3 мян.тн /102%/, хөрс хуулалт 1444.2 мян.м3 /100%/-ийн гүйцэтгэлтэй ажиллаа.
Багануур дүүргийн улаан загалмайн хороо нь 2011оны 11-р сарын 25-нд “Онцгой гишүүдийн уулзалт” цэнгүүнээ хийсэн бөгөөд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” байгууллага “Багануур” ХК-ийн зургаан ажилтан “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнагдлаа.
ХАБЭА-н тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, ХАБЭА-н менежментийг бүрдүүлэх ажлын хүрээнд Багануур Хувьцаат Компани олныг санаачлан хийдэг . Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулах, эрүүл амьдралын хэвшилд сургах зэрэг чиглэлээр тууштай ажилласны үр дүнд Багануур Хувьцаат Компани дээр аваар ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75% , ХЧТА 13%-р буурчээ.
Багануур ХК Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40 гаруй хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 40 гаруй хувийг дангаараа хангадаг монголын хамгийн том нүүрсний ил уурхай юм.
Багануур ХК-ийн Уурхайчин хүүхдийн зөвлөлөөс санаачлан ахлах ангийн сурагчдын дунд “We love Baganuur” их цэвэрлэгээний ажлыг 2011 оны 11-р сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой болон Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Багануур ХК-иас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад уурхайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
“Багануур” ХК “Уурхайчин-2010” тэмцээний цар хүрээг өргөжүүлэн, өсвөрийн шатарчдын олон улсын “Багануур-2011” тэмцээн болгон 2011 оны 05 сарын 26-29-ний өдрүүдэд явуулах гэж байгаа нь Монгол улсынхаа нэр хүндийг өргөх, Багануур хотыг шатрын жишиг хот болгох, өсвөрийн шатарчдаа хөгжин дэвжихэд нь тус дэм болох зэрэг чухал ач холбогдолтой юм.
Багануурын нүүрсний орд 733,0 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнөөдрийн байдлаар 85,0 сая тонн нүүрс олборлоод байгаа, өөрөөр хэлбэл арвин нөөцтэй энэ уурхайн Тэргүүн дэд захирал Б.Базартай уулзлаа. Тэрээр энэ салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа юм байна. Асуултанд минь товчхон ойлгомжтой хариулсан Базар захирлын яриаг толилуулъя.
Тог тасардаггүй, цахилгааны хязгаарлалт, хосмдолд ордоггүй өнөөгийн улаанбаатарчууд бидний амьдрал бол Багануурын уурхайчдын цаг, минут тутмын хөдөлмөр, уурхайн удирдлагын сайн менежмент, олон жилийн туршлагын үр дүн юм. Гэвч сүүлийн 10 гаруй жил улс төрийн тоглоомын үр дагаварт 32 жилийн баялаг түүхтэй “Багануур” ХК-ийн санхүүгийн байдал уналтад ороод байгаа нь нууц биш. Нөхцөл байдал ийм байдалд хүрэхэд хэн буруутай вэ? Уурхайн одоогийн бэрхшээлийн тухай Д.Энхбаттай ярилцсан юм.
Хуудас 1. Нийт 3 хуудас