Мэдээ мэдээлэл "Багануур ХК" Хас банктай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.
 
 

"Багануур ХК" Хас банктай урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

"Багануур ХК" ХасБанктай хамтран ажиллагсдын санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны цогц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг харилцан баталлаа. Ийнхүү ХасБанктай хамтран ажилласнаар Багануур ХК нь ажиллагсадынхаа орлого, худалдан авах чадварт нийцсэн олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн, санал санаачлагууд, төслийг хамтран хэрэгжүүлэх, тодорхой шалгуурыг хангасан ажиллагсдад орон сууцны урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгох юм.


ХасБанк нь энэхүү урт хуцааны хамтын ажиллагаандаа санхүүгийн үйлчилгээнээс гадна нийгэмдээ чиглэсэн, хүүхэд, гэр бүл болон байгаль орчинд хандсан олон талт ажлуудыг хамтран санаачилж хийх, хуримтлал үүсгэх, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр сургалт зөвлөгөө өгөх хөтөлбөр, санаачлагуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн ХасБанк нь Багануур ХК-ийн үйлдвэрлэлийг түшиглэн үйл ажиллагаагаа шинээр явуулах иргэн, аж ахуйн нэгж, мөн хамтран ажиллаж буй бусад байгууллага, иргэнд санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох харилцан таатай нөхцөлтэйгээр хангаж ажиллах юм.