Мэдээ мэдээлэл “Багануур-2011” өсвөрийн шатарчдын олон улсын анхдугаар тэмцээн
 
 

“Багануур-2011” өсвөрийн шатарчдын олон улсын анхдугаар тэмцээн

“Багануур” ХК  “Уурхайчин-2010” тэмцээний цар хүрээг өргөжүүлэн, өсвөрийн шатарчдын олон улсын “Багануур-2011” тэмцээн болгон 2011 оны 05 сарын 26-29-ний өдрүүдэд явуулах гэж байгаа нь Монгол улсынхаа нэр хүндийг өргөх, Багануур хотыг шатрын жишиг хот болгох, өсвөрийн шатарчдаа хөгжин дэвжихэд нь тус дэм болох зэрэг  чухал ач холбогдолтой юм.

 



Тэмцээний зорилго:

  • Эх орноо сурталчлах, шатрыг түгээн дэлгэрүүлэх
  • Өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг шатарчдыг шинээр төрүүлэх.
  • 6 хүртэлх насны авьяастнуудыг шинээр тодруулж, тусгай сургалтад хамруулах.
  • Хүүхэд залуучуудын түүх, соёлын  мэдлэгийг дээшлүүлэх, сурсан мэдсэнээ харилцан солилцоход тус дөхөм болох
  • Улс түмнүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх

Тэмцээн зохион байгуулагчид,  тэмцээн болох газар: Тэмцээний ерөнхий  зохион байгуулагчид “Багануур” ХК, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо
Тэмцээн 2011 оны 05 сарын 27-29–ны өдрүүдэд Багануур хотод зохиогдоно.

Тэмцээний ангилал:

  • А – 6 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2005 он/
  • Б - 8 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2003 он/  
  • В –10 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2001 он/
  • Г – 12  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1999 он/
  • Д-  14  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1997 он/


Тэмцээнд урьдчилсан байдлаар БНХАУ-ын ӨМӨЗОрны болон  ОХУ-ын Буриад Улс, Эрхүү, Новосибирск мужийн  баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Тэмцээнд манай шилдэг 80 шатарчид оролцоно.

Шатарчид тэмцээнд А-Б-В-Г-Д ангилалд, швейцарь системээр 9 өрөг тоглоно.

Тэмцээний бүртгэл, техникийн асуудлууд:

  • Тэмцээнд оролцогчид /Зүүн чиглэлийн оролцогчдоос бусад/ 2011 оны 05 сарын 26–нд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байвал зохино.
  • Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн 2011 оны 05 сарын 26-ны 16.00 цагт Монгол туургатны “Урамтай шатар” холбооны байр/Mongolia, Ulaanbaatar, Сhingeltei district, 4-r horoo,  Diplomat-95-64, Tel: 98010087, 98890037, 98010037, e-mail: uramtai Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. /-анд хуралдана.
  • Тэмцээнд оролцогчид /Гадаадын оролцогчид мэдүүлгээ 2011-05-18-ны дотор ирүүлнэ/  Монгол туургатны “Урамтай шатар” холбоо/Mongolia, Ulaanbaatar, Сhingeltei district, 4-r horoo,  Diplomat-95-64, Tel: 98010087, 98890037, e-mail: uramtai Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. /-нд  2011-05-24-ны 18.00 цагаас өмнө бүртгүүлнэ.
  • Тэмцээн  2011-05-27-ны 10 цагт Багануур хотын “Уурхайчин” спортын цогцолборт эхэлнэ.
  • Тэмцээнд оролцогчид зөвхөн шатар тоглоод зогсохгүй соёлын арга хэмжээнүүдэд хамрагдаж, монголын ард түмний түүх, ёс заншилтай танилцаж, түүх дурсгалт газруудыг үзэх боломжоор хангагдана.