Мэдээ мэдээлэл Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
 
 

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой болон Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан  Багануур ХК-иас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад уурхайчидаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

 

Хүлээн авалтыг нээж Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар ахмадууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн уурхайчин залуучууддаа үлгэр дууриал үзүүлэн үнэтэй сургаалаа хайрлан аз жаргалтай, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр Ахмад уурхайчин Ж.Галсан, Г.Цэнд-Аюуш, П.Амаржаргал нарыг  Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнаж,  амьдралын нөхцөл хүнд  болон хүнд өвчтэй байгаа нэр бүхий 10 ахмадад тус бүр нь 100000 төгрөгийн буцалтгүй тэтгэмжийг олголоо.

Мөн ахмадын баярыг угтан хамтын гэрээний үндсэн дээр байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 172 ахмадад тус бүр нь  5 тн нүүрсний үнийн  50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт олгосон байна. Үүнд нийт 11352000 төгрөгийг  зарцуулсан байна.