Мэдээ мэдээлэл “We love Baganuur” их цэвэрлэгээний ажилд ахлах ангийн 660 сурагч оролцлоо
 
 

“We love Baganuur” их цэвэрлэгээний ажилд ахлах ангийн 660 сурагч оролцлоо

Багануур ХК-ийн Уурхайчин хүүхдийн зөвлөлөөс санаачлан ахлах ангийн сурагчдын дунд “We love Baganuur” их цэвэрлэгээний ажлыг 2011 оны 11-р сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Уг ажилд Гүн галуутай цогцолбор болон Боловсрол цогцолбор сургуулийн 9-өөс 11-р ангийн нийт 660 сурагч оролцож Багануур ХК-ийн гаднаас Наран хороолол орох зам дагуу болон дүүргийн төв гудамж, байрнуудын дундах талбайн хог хаягдалуудыг цэвэрлэлээ. Сурагчдын цэвэрлэсэн хогийг Багануур ХК-иас болон Авто жим НӨҮГ-аас хогийн машин гарган ачуулсан бөгөөд 4 машин хог цэвэрлэсэн байна.

-       Их цэвэрлэгээний ажилд сурагчидаа сайн зохион байгуулан оролцуулсан Гүн галуутай цогцолбор болон Боловсрол цогцолбор сургуульд “Уурхайчин” спорт цогцолборт амралтын өдрөөр сургуулийнхаа үйл ажиллагааг зохион байгуулах эрх,

-       Хамгийн их хог цэвэрлэж 1-р байранд орсон Гүн галуутай цогцолбор сургуулийн 11-6 ангийг Уурхайтай танилцах болон Уурхайчин спорт цогцолборт 4 удаа ангиараа тоглох эрх,

-       2-р байранд орсон Гүн галуутай цогцолбор сургуулийн 9-1 ангийг уурхайтай танилцах болон Уурхайчин спорт цогцолборт 2 удаа ангиараа тоглох эрх,

-       3-р байранд орсон Боловсрол цогцолбор сургуулийн 11-2 ангийг Уурхайчин спорт цогцолборт 3 удаа тоглох эрх,

-       Тусгай байранд орсон Боловсрол цогцолбор сургуулийн 9-4 ангийг Уурхайчин спорт цогцолборт 2 удаа ангиараа тоглох эрхээр шагнаж урамшууллаа.

-       Мөн ангиа сайн зохион байгуулан оролцуулсан 3 багшийн Уурхайчин спорт цогцолборийн Фитнесс клубт нэг сар үнэ төлбөргүй хичээллэх эрхээр шагнасан байна.

Их цэвэрлэгээний ажилд амжилттай оролцсон нийт сургачиддаа талархал илэрхийлье.