Мэдээ мэдээлэл Эмч, багш нарт сургалт зохион байгууллаа
 
 

Эмч, багш нарт сургалт зохион байгууллаа

Багануур ХК Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40 гаруй хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 40 гаруй хувийг дангаараа хангадаг монголын хамгийн том нүүрсний ил уурхай юм.

Хэдийгээр нүүрсний үнийг төрөөс барьж тус уурхай нүүрсээ өртгөөс нь доогуур үнээр борлуулж жил бүр алдагдалтай ажилладаг хэсдий ч өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан ажилчдынхаа нийгмийн асуудалд багагүй анхаарч ажилладаг.

Мөн Багануур дүүргийг уурхай дагасан уурхайчдын хот гэдэг. Багануур ХК Багануур дүүргийнхээ хөгжилд багагүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тэгвэл өнгөрөгч 7 хоногт Багануур ХК, сургалт судалгааны Lady төвтэй хамтран “Баганууры хөгжлийн төлөө хамтдаа” аян өрнуулж дүүргийнхээ шилдэг 100 эмч, 100 багш, 9-11-р ангийн   700 гаруй сурагчдад сургалт зохион байгууллаа. сургалтын зорилго нь уурхайчдын хүүхдүүдэд хичээл заадаг багш нар, уурхайчдыг эрүүл байлгахад тус нэмэр болох үүднээс эмч нарт оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Харин ахлах ангийн охидод “Хөвгүүд орохыг хориглоно”, хөвгүүдэд “Охид орохыг хориглоно” сэдэвтэйгээр охид хөвгүүдийн дотно яриаг өрнүүлсэн сонирхолтой сургалтыг зохион байгуулсан. Ингэснээр Багануур ХК нийгмийн хариуцлагатай байгаагаа илэрхийсэн томоохон олныг хамарсан ажил боллоо.

 

Áàãàíóóð ÕÊ Ìîíãîë óëñûí í¿¿ðñíèé õýðýãöýýíèé 40 ãàðóé õóâü, òºâèéí á¿ñèéí í¿¿ðñíèé õýðýãöýýíèé 40 ãàðóé õóâèéã äàíãààðàà õàíãàäàã ìîíãîëûí õàìãèéí òîì í¿¿ðñíèé èë óóðõàé þì.