Багануур дүүргийн улаан загалмайн хороо нь 2011оны 11-р сарын 25-нд “Онцгой гишүүдийн уулзалт” цэнгүүнээ хийсэн бөгөөд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн” байгууллага “Багануур” ХК-ийн зургаан ажилтан “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнагдлаа.

Ингэснээр тус компанийн онцгой гишүүдийн тоо 34 болж нэмэгдсэн байна.
Багануур ХК нь нийгмийн хариуцлагаа баталгаажуулж 2011 онд Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүдийн татварт 4,1 сая төгрөг, Онцгой гишүүний татвар 900.000 төгрөг нийт 5,0 сая төгрөгийг дүүргийн улаан загалмайн хороондоо өглөө. Түүнчлэн дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэстэй хамтран галын аюулгүй байдлын талаар сургалт явуулж 996 ажилтан энэ талаарх мэдлэгээ дээшлүүлсэн байна.
П.Уранчимэг
/“Багануур” ХК-ийн улаан загалмайн анхан шатны хороон дарга/