2012 оны 1-р сард 360.0 мян.тн нүүрс борлуулж 1140.0 мян.м3 хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласнаас борлуулалт 367.3 мян.тн /102%/, хөрс хуулалт 1444.2 мян.м3 /100%/-ийн гүйцэтгэлтэй ажиллаа.

Сарын дүнгээр нийт 5890 вагон ачиж хэрэглэгчдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас УБТЗ-аас 5405 вагоноор хангаж, үүнээс 5197 вагон ачиж нийт 693 вагон дутуу ачсан үзүүлэлттэй ажиллаа. Сардаа хоногт дундажаар 168 вагон ачсан үзүүлэлттэй байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэвийн явагдаж байгаа бөгөөд ажлын явцад зарим хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа боловч удирдлагын зүгээс үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагаанд онцгой анхааран зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллаж байна.Үүссэн хүндрэл бэрхшээл:
Цаг агаарын хүйтрэл
Сарын хэмжээгээр ялангуяа сарын дундаас хойш Багануур дүүргийн нутагт шөнөдөө -40 С-ээс дээш хүйтэрч байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Уурхайн бүс дэхь хамгийн бага хэмийн хүйтэнг графикаар харуулав.

Манай уурхайд ашиглагдаж байгаа уулын тоног төхөөрөмжүүдийн техникийн стандартад -40 С-ээс илүү хүйтэнд ажиллуулахыг хориглосон байдаг.
2012 оны 2-р сараас хоногт дундажаар 185 вагон ачих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаг агаарын байдал тогтворжих төлөвтэй байгаа тул үйлдвэрийн ажил цаашид жигд хэвийн явах боломжтой.