Мэдээ мэдээлэл Багануур ХК-аас хөдөлмөрийн баатар төрлөө
 
 

Багануур ХК-аас хөдөлмөрийн баатар төрлөө

Үндэсний их баяр, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жил ой, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж салбар салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнаж хүндэтгэл  үзүүллээ.

"Багануур" ХК-ийн экскаваторын машинч Баттөмөрийн Баатар энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар боллоо. Уурхайн хүнд хэцүү нөхцөлд тасралтгүй 30 жил ажиллахдаа гаргасан түүний хөдөлмөрийн өндөр бүтээл, нэр хүнд, үлгэр дууриалыг "Баатрын энтэй хөдөлмөр" хэмээн хамт олон, салбарын удирдлагууд нь үзсэнийг Төр ч мөн хүлээн зөвшөөрсөн юм.

Баттөмөрийн Баатар 30 жил Багануурын уурхайд экскаваторын машинч хийж байгаа гайхамшигтай бүтээлч, буянтай, цагаан замтай бас олон шавьтай, сайхан хамт олонтой жинхэнэ баатарлаг үйлстэн юм.