Мэдээ мэдээлэл Манай компанид “Алтан гадас” одонт уурхайчин нэгээр нэмэгдлээ
 
 

Манай компанид “Алтан гадас” одонт уурхайчин нэгээр нэмэгдлээ

Өнгөрөгч хоёрдугаар сард,  сар шинийн баярын өмнөхөн манай компанийн уулын нэгдүгээр хэсгийн ЭШ 15/90 экскаваторын машинч Г.Отгонпүрэв Монгол улсын Гавьяат уурхайчин болж төр түмнээрээ хийсэн ажлаа үнэлүүлж  уурхайчид бид бүхнийг баярлуулсан. Тэгвэл энэ гуравдугаар сард манай  компанийн ахмад уурхайчин Ц.Цэвээнбалжир Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа.

 

Тэрээр уурхайдаа тасралтгүй 30 жил ажиллаж байгаа манай тэргүүний ажилчдын нэг юм.