Нүүрс бутлан ачих хэсгийн эмэгтэйчүүд эрчүүдийнхээ баярыг тун сонирхолтойгоор зохион байгууллаа. Эдний хамт олон жил бүр уламжлал болгон “Элсэн цаг” хөгжилтэй зохион байгуулдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь “Элсэн цаг”-ийн асуултууд нь ажил төрлийн холбоотой нэг ч асуулт байгаагүй зөвхөн хөгжөөнт, танин мэдэхүй, IQ-ийн болон ертөнцийн гурваас асуулт бэлтгэсэн байлаа.
Энэхүү тэмцээний шүүгчээр НБАХ-ийн дарга С.Эрдэнэсувд, НБАХ-ийн эдийн засагч Б.Нансалмаа, мастер П.Ариунаа нар ажилласан. НБАХ-ийн нийт ажилчид есөн баг болон өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд ТЭХ 1-ийн Ж.Даваахүү мастертай ээлжийн баг шалгарч шилжин явах цом үнэ бүхий зүйлийн эзэд болсон.
Харин 2-р байранд Тэх 2-ын Ж.Энхтүвшин мастертай ээлжийн баг, 3-р байранд Тэх 2-ын засварын баг тус тус шалгарч үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Ийнхүү НБАХ-ийн цэргийн баяр хөгжилтэй сонирхолтой болж өндөрлөлөө.