Мэдээ мэдээлэл ХАБЭА-н хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт АСТ боллоо
 
 

ХАБЭА-н хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт АСТ боллоо

2009 оны 2-р сарын 6-ны өдөр Эрчим хүчний нэгдсэн хэсэг  ҮЭНХ хамтран эрчим хүчний нэгдсэн хэсгийн  нийт ажилчидын дунд ХАБЭА-н хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт АСТ   зохион байгууллаа.  Уг тэмцээнд цахилгааны шуурхай албаны  “ЛИДЕР”,  кабель туршилтын бригадын “КЕНЕТРОН”, релей засварын бригадын “ХУРД”, Станцын техникчдийн “ЦОГЛОГ”, өндөр хүчдэлийн шугамын  бригадын “ШУГАМАН ДЭЭР ХҮНТЭЙ! БҮҮ ЗАЛГА!” , дулаан ус хангамжийн  “ИЛЧ ” зэрэг зургаан баг  амжилттай оролцлоо.

Тэмцээнийг ҮЭНХ-ны дарга Д.Итгэлт, Хяналтын хэлтсийн байцаагч инженер П.Эрдэнэцогт, Эрчим хүчний нэгдсэн хэсгийн дарга П.Ононгол нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүн явуулсан. Багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын тэмцээн зэргийг зохион байгуулж өрсөлдсөнөөс

  • I байрыг Релей засварын  бригадын “ХУРД
  • II байрыг Станцын техникчдийн “ЦОГЛОГ”
  • III байрыг ЦША-ны “ЛИДЕР”

багууд тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэхүү АСТ-нд ЭХНХ-ийн ажилчид бүрэн хамрагдсан бөгөөд тэмцээн зохион явуулсны үр дүнд ажиллагсдын ХАБЭА тухай хуулийн мэдлэг нэмэгдсэн байна.Мөн бригад хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлсэн ач холбогдол өндөртэй тэмцээн болж өндөрлөлөө.