Монголын уул уурхайн залуучуудын холбооны 2009 оны төлөвлөгөөт ажлын эхний хэсэг болох салбарын залуучуудын сагсан бөмбөгийн тэмцээн 2-р сарын 13.14-ний өдрүүдэд “Уурхайчин” спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Уул уурхайн салбарын мэргэжилтэн залуучуудыг хооронд нь танилцуулж, ажлын туршлага солилцуулж, хамтран ажиллах, тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг тэмцээнд Эрдэнэт, Бор-Өндөр, Айвенхоу Майнз, Уул Уурхайн Их Сургууль зэрэг есөн багийн тамирчид ирж оролцсон. Энэхүү тэмцээнд эрэгтэй багаас нэгдүгээр байранд манай компанийн баг тамирчид шалгарсан бол удаах байруудад Айвенхоу Майнз компанийн “Редпат” баг, Эрдэнэт Уулын абяжуулах үйлдвэрийн “ГОК” багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медиалаар энгэрээ мялаасан. Харин эмэгтэй баг тамирчдаас нэгдүгээр байранд манай компанийн баг тамирчид хоёрдугаар байранд Айвенхоу майнз компанийн баг тамирчид шалгарч алт мөнгөн медиалын эзэд боллоо.
Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэгт манай компанийн захирлын туслах М.Ариунболд ажиллаж амжилттай сайн зохион байгуулсан. Цаашид энэ тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогдох юм байна. 2009 оны эхний ажлаа наран ургах зүгээс буюу манай дүүргээс эхлэж байгаа нь онцлогтой бөгөөд цаашид салбарын залуучуудын дунд урлаг спортын олон талт арга хэмжээ зохион байгуулах юм байна.