Бүтээмж Бүтээмжийн хөдөлгөөн
 
 

Бүтээмжийн хөдөлгөөн

Бүтээмжийн тухай  тодорхойлолт

  • Бүтээгдэхүүн  үйлдвэрлэн гаргахад ашиглагдаж байгаа   орц гарцын  хоорондын  уялдаа  холбоо
  • Одоо  байгаа  бүхий  л зүйлийг  яаж  өөрчлөн сайжруулах  тухай  байнгын  тасралтгүй оролдлого  хандлага

Чанарын дугуйлан

  • Бүтээгдэхүүн  үйлдвэрлэн гаргахад ашиглагдаж байгаа   орц гарцын  хоорондын  уялдаа  холбоо
  • Одоо  байгаа  бүхий  л зүйлийг  яаж  өөрчлөн сайжруулах  тухай  байнгын  тасралтгүй оролдлого  хандлага
Чанарын дугуйлан  гэдэг нь нэг хэлтэс тасгийн хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэж баг болон өөрийн хэлтэс нэгжийн ажлыг сайжруулж харилцан өөрсдийгөө хөгжүүлэх замаар байгууллагын чанарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож багаар ажиллах явдал юм.

Чанарын  дугуйлангийн  зарчим

  • Багийн  бүх  гишүүд шийдвэр  гаргахад  тодорхой  түвшинд  оролцох
  • Өөрсдийн  ажлыг  хэрхэн  яаж  хийх талаар  санал  бодлоо  чөлөөтэй  илэрхийлэх  
  • Ажиллагсадыг  ажилдаа   идэвхи  сонирхолтой ,  ажлаараа  бахархдаг  болгох
  • Чанарын  дугуйлангийн  үйл  ажиллагаа  тогтмол, тасралтгүй, үр  дүнтэй  байх

Чанарын  Дугуйлангийн гол зорилго нь   хувь  хүний чадварыг  хөгжүүлж, ажлын  таатай  уур  амьсгалыг  бүрдүүлснээр  ажиллагсадын  ажилдаа  хандах  хандлага,  сонирхол,  сэтгэл  ханамжийг сайжруулах улмаар  ажлын  байран  дахь чанар  бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний соёлын талаар аливаа асуудлыг авч  хэлэлцэн  шийдвэрлэснээр бусад  алба  хэлтсүүдэд энэхүү үйл ажиллагааг  түгээн  дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, компанийн  хэмжээнд  стандартчилах ажлыг  зохион  байгуулж,  компанийн орлого, ашгийг нэмэгдүүлэх,  зардлыг  бууруулах, үйлчилгээний  соёл, чанар, бүтээмжийг  сайжруулах,  хэрэглэгчийн  сэтгэл  ханамжийг  нэмэгдүүлэх  ач  холбогдолтой.

Ажлын байрны соёл-5S

Ажлын байрны  соёл – 5S  нь  хүн бүр ажлын байрандаа  тав тухтай бүтээмжтэй  ажилаж амьдрахын  мөрдлөгөө, ажлын  соёл, сахилга батыг төлөвшүүлэх дараалсан алхамт арга  түүнчлэн  бүтээмж дээшлүүлэх үндэс  суурь юм .

Ажлын байрны  соёл – 5S  бол  бүтээмж дээшлүүлэх үндэс мөн.

Япон                            Англи                          Монгол

Сейри                         Sort                               Сайн ангилан ялгах
Сейтон                       Systematize                  Сайтар цэгцлэн зохион байгуулах
Сейсо                         Sweep                           Сайхан  цэвэрлэж, цэмцийлгэх
Шицуке                      Self-Discipline                Сахилга батыг төлөвшүүлэх
Сейкецу                     Standardize                   Стандартчилан хэвшүүлэх

Ажлын байрны соёл 5S -ын ач холбогдол

  • Ажлын  байрны  зохион  байгуулалт  сайжирна.
  • Стандарт  дүрэм,  журмууд  бүрэн  хэрэгжигдэнэ.  
  • Эдийн  засгийн  хэмнэлтэт  орчин  бий  болно.
  • Ажиллагсад, удирдлагын харилцааг  сайжруулна.
  • Сахилга  бат  дээшилнэ.
  • Ажилдаа  хандах  хандлага  дээшилж,  ухамсар  төлөвшинэ.
  • Компанийн  ажлын  орчин,  компанийн  соёл  дээшилнэ.

Кайзен  саналын  систем

Кайзен  саналын  систем  гэдэг  нь  компанийн  үр  ашиг,  бүтээмж  чанар,  соёл, үнэт зүйлсийг  сайжруулах,  улмаар   урт болон богино  хугацааны  зорилтыг  ханган  биелүүлэхэд   ажилтнуудын   бүтээлч  санал  санаачилгыг  системтэйгээр   цуглуулах   арга  юм.

Кайзен  саналын  системийн  өгөөж:

  • Бага  хөрөнгө  оруулалтаар   өндөр  ашиг  авчирна.
  • Үйл  явцад  хандах  хандлага  сайжирна.
  • Тасралтгүй  сайжруулалтыг  хийх сэтгэлгээг төлөвшүүлнэ.
  • Багаар  ажиллах  чадвар  сайжирна.
  • Ажилтнуудын  хамтын  зүтгэл, ажилдаа  бүтээлчээр  хандах хандлага  дээшилж, ажлаараа  бахархах  төлөвшил  бий  болно.
  • Хүмүүжил, ёс  суртахуун  дэмжин  төлөвшигдөнө.
  • Удирдлагын  хүрээнд  байгууллагын  бодлого,  үйл  явцын  талаар  сайжруулах  цогц  мэдээлэл    бий  болно.
  • Ажилтнуудын  хүрээнд  өөрийгөө  хөгжүүлэх, сайшааж  дэмжигдэх   болон  ажилдаа  сэтгэл  хангалуун  болно.

Кайзен саналын системийн ажиллах зарчим:

  • Компанийн   бүх  ажилтан, алба хэлтсүүд  санал   гаргахад  идэвхтэй  оролцох
  • Өөрсдийн  ажлыг  хэрхэн  сайжруулах  талаар  санал  бодлоо  илэрхийлэх  
  • Ажиллагсадыг  ажилдаа   идэвхи  сонирхолтой ,  ажлаараа  бахархдаг  болгох
  • Саналын  системийн  үйл  ажиллагаа  тогтмол, тасралтгүй, үр  дүнтэй  байх