Нийгмийн хариуцлага Байгаль орчны нөхөн сэргээлт
 
 

Байгаль орчны нөхөн сэргээлт

Уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрч гэмтсэн хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд ихээхэн анхаарч ажиллаж байна. Нөхөн сэргээлтийн ажлыг бэлчээрийн зориулалтайгаар 15-20 градусаар налуулан 1999 оноос хойш хийж ирсэн бөгөөд жилдээ дунджаар 400 сая төгрөг зарцуулж байна. Мөн байгаль  хүрээлэн байгаа орчин тэдгээрийн экосистемийн  унаган төрхийг хадгалах сэргээх зорилгоор Багагүн нуурыг сэргээх төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр  Багагүн нуурын усны түвшин хэвийн хэмжээндээ хүрч экологийн хувьд унаган төрхөндөө орно гэж тооцож  байгаа юм.

Мөн “Байгаль орчны нөхөн сэргээлт, иргэдийн оролцоо сэдвээр  Азийн сантай хамтран сургалт зохион байгуулж, иргэдийн нөхөрлөл байгуулах замаар байгалийн баялгийг ашиглах, хамгаалах, хууль зүйн үндэс, нөхөрлөлийг хэрхэн байгуулах, иргэдийн оролцооны талаар хамтран ажиллаж байна.

Улсын мэргэжлийн хяналтын газраас жил бүр зохион байгуулдаг “Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт” үзүүлэх сургалтанд байнга оролцож, “Нөхөн сэргээлтийг үр дүнтэй, үлгэр жишээ хийж байгаа байгууллага” гэсэн  өргөмжлөл авсан.