Нийгмийн хариуцлага Нийгмийн халамж
 
 

Нийгмийн халамж

Багануур ХК нь улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж гэрэл цахилгаан, дулаанаар тогтмол, найдвартай хангах үйлсэд хувь нэмрээ оруулж улс орныхоо гал голомтыг бадрааж байдгаараа бахархаж байдаг билээ. Мөн бид нийгмийн өмнө хүлээсэн үүргийн дагуу дараахь ажлуудыг байнга хийж ирсэн. Үүнд:

Ажилчдын нийгмийн  асуудлыг  шийдвэрлэсэн байдал

Компанийн захиргаа ажилтнуудынхаа нийгмийн асуудалд байнга анхаарч ажилладаг бөгөөд тэдний амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд чиглэсэн олон ажлыг системтэй зохион байгуулж ирсэн билээ. Үүнд:

  • Уурхайчдын эрүүл мэнд, бие бялдарыг сайжруулах, спортоор хичээллэх чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн "Уурхайчин" спорт цогцолбор 2008 онд барьж байгуулан 2009 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулсан
  • Нийт 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 325 айлын орон сууцыг оршин сууж буй ажилчдад үнэгүй хувьчилсан
  • Цасны баярын арга хэмжээг жил болгон зохион байгуулж, спортын олон төрлөөр тэмцээн уралдаан зохион явуулах.  
  • Ажилчид, тэдний гэр бүлүүдийн дунд  спортын тэмцээн уралдаан зохион явуулах.  
  • 10, 11-р ангийн хүүхдүүдийн дунд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох” талаар лекц сургалт зохион явуулах.
  • “Өрх гэр – Амжилтын үндэс” гэр бүлийн зөвлөгөөнийг жил бүр зохион явуулж, шилдэг гэр бүл шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, гэр бүлийн харилцааны талаар лекц уншиж, уурхайчдын урлагийн тоглолт зрхирн байгуулах.   
  • Гэр бүл хүүхэд аяныг жил бүр зохион байгуулж, хагас өнчин хүүхдүүдэд тэтгэмж олгосон.  өрх толгойлсон эцэг эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний  тэтгэлэг олгож ирсэн.
  • “Хүүхдээ сонсъё” саналын хайрцаг сургуулиудаар аялуулах.  Энэ ажлын хүрээнд хүүхдүүдийнхээ саналыг авч Гэр бүл – хүүхэд аяны хүрээнд болон цаашид хүүхдүүдийнхээ дунд ямар ажил хийх талаар төлөвлөгөөндөө тусган шийдвэрлэж ирлээ.
  •  “Уурхайчин” спорт цогцолборын секц дугуйлангуудад хүүхдүүдийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх сарын аянг жил бүр зохион байгуулж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тогтмол нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, эмчилгээ хийлгэж байна.
  • Нийт ахмадуудаа тэтгэмж, түлээ нүүрсний хөнгөлөлтөнд байнга хамруулж байна.

Ажилчидад үзүүлсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлт

Зөвхөн 2009 онд гэхэд бид компанийн дотоод журам болон ҮЭХороотой байгуулсан хамтын гэрээний дагуу ажилтнууд доорхи хөнгөлтүүдийг олгосон байна:

  • МШӨ-ний группт гарсан 11 хүнд  10 376 000 төгрөгийн тэтгэмж 
  • Тэтгэвэрт гарсан 13 хүнд 76 438 800 төгрөг  
  • Рашаан сувилалын хөнгөлөлт 54 хүнд 5 052 096 төгрөг 
  • Эхчүүдийн тэтгэмж 13 хүнд 8 416 800 төгрөг 
  • Урамшуулалаар хамтран ажилладаг аж ахуй нэгж, хувь хүнд 2 250 000
  • Компанийн мөнгөн урамшуулалаар 345 хүнд 10 948 650 төгрөг
  • Нийт ажилтнуудын нүүрсний хөнгөлөлт болгож 44 927 249 төгрөгийн хөнгөлөлт
  • 5,10,15,20,25 жил, 50,60,70,80 насны шагнал болгож 37 966 666 төгрөгийн хөнгөлөлт, урамшуулал
  • Буцалтгүй тэтгэмж 78 хүнд 11 998 000 төгрөгийн хөнгөлөлт тусламж, урамшуулал тус тус олгосон байна.

Ажиллагсдын тав тухтай ажиллах  нөхцөлийг хангасан байдал

Компанийн хэмжээнд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйг сайжруулах, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг 2009 онд хийлээ. Тухайлбал:

  • Нийт 5 хэсгийн 68 ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтүүдийг хийсэн байна. Эдгээрээс стандартын шаардлага хангахгүй байсан Уулын 1, 2-р хэсгийн тоологч нарын ажлын байр, ҮАМХ-ийн ажилчдын амрах өрөө, ЭКГ-5А №1426, 1592-ын экскаваторуудын ажлын байр зэргийг сайжруулах ажлыг 6, 7-р сард хийж гүйцэтгэсэн байна.
  • Манай компанийн хэмжээнд нийт 354 ажлын байр байгаагаас ажлын байрны улсын аттестатчлалаар 74 нь сайн, 280 нь хангалттай гэсэн үнэлгээ авч, шаардлага хангахгүй ажлын байргүй байгууллага болсон.
  • Сүүлийн 4 жилийн хугацаанд 325 ажлын байрыг сайжруулж стандартын шаардлагад нийцүүлсэн.
  • Байгууллагын ажлын байрны стадартыг бий болгосон. Үүний дагуу 2010 онд хүртэлх хугацаанд ажлын байрны нөхцлийг сайжруулах төлөвлөгөөг гарган батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн байгууллагын стандартыг шинээр бий болгосон.
Компанийн хэмжээнд эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
  • “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт аяныг 4-р сараас эхлэн зохион байгууллаа. Үүний хүрээнд 7 хоног бүрийн пүрэв гаригт бүх ажилчид ажилдаа алхаж байх хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Энэ ажлыг 10-р сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулна. Энэ нь хөдөлгөөний дутагдлыг арилгах, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх ач холбогдолтойгоос гадна компанийн эдийн засагт одоогийн байдлаар 18 сая төгрөгний хэмнэлт гаргаад байна. Энэ нь ажиллагсдыг өдөрт зөөж буй автобусанд зарцуулах шатахууны зардал юм.
  • Нийт ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор цехийн эмч нараар 735 ажилтанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ сайжруулах чиглэлээр 48 цагийн сургалтын ажлыг зохион байгууллаа.
  • Мөн “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг нийт ажиллагсдад сурталчилах ажлыг зохион байгуулсан байна.
  • Нийт ажилтнуудыг эрүүлжүүлэх зорилгоор 5-р сард хүчил төрөгчийн коктейль уулгах сарын ажлыг зохион байгуулсан бөгөөд өдөрт дундажаар 700 гаруй ажилтан хамрагдсан байна. Мөн 3-р сараас эхлэн биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор витаминжуулах ажлыг зохион байгуулсан. Эдгээрт компани 6 сая төгрөг зарцуулсан байна.
  • Архаг хууч өвчтэй 103 ажилтанд хусны чага мөөг уулгах ажлыг 6, 7-р саруудад зохион байгуулсан бөгөөд үүнд компани 8.1 сая төгрөг зарцуулсан. Үүний эмчилгээний үр дүн нь 90%-тай гарсан байна.
  • Өөрийн харъяа сувиллын гүүн сааманд ажиллагсдаа амрааж эрүүлжүүлэх ажлыг 7, 8-р саруудад зохион байна. Үүнд 100 гаруй ажилтан хамрагдсан байна. Мөн улсын чанартай 5 рашаан сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулж, түүнд сувилуулсан 48 ажилтанд 50%-ийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
  • Өөрийн хаъяа сувилалд 8 сарын байдлаар 180 ажилтанд сувилж эмчлэх, МШӨ-ний групптэй 200 хүнийг үнэ төлбөргүй сувилах зэрэг ажлуудыг зохион байгуулж хийсэн байна.
  • ХЧТА өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29%-р буурсан нь дээрхи арга хэмжээнүүдийг дэс дараатай авсантай холбоотой.
  • МШӨ –ийг бууруулах түүнээс урчьдчилан сэргийлэх зорилгоор оны эхнээс нийт ажилтнуудад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулаа. Тухайлбал МӨСҮТ-ийн эмч нараар 6 цагийн сургалтын ажлыг зохион байгуулсан. Мөн тэр байгууллагын шинжилгээ тандалтын хэсгийн ажилтнуудыг байгууллага дээр авчирч уулын ажлын хүнд хортой нөхцлүүдийг танилцуулах, өөрийн компанийн үйл ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын үр дүнг танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулсан. Мөн ажилтнуудад МШӨ-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслийн зорилго ач холбогдлын талаар сургалтын ажлыг хийсэн. Гэвч МШӨ төдийлөн буурч өгөхгүй байгаа бөгөөд үүнд хувь хүн өөрийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул, компаниас хэрэгжүүлж буй эрүүлжүүлэх, хортой хүнд нөхцлөөс хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээнд ач холбогдол өгөхгүй байх зэргээс шалтгаалж байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Манай компани жил бүрийн 10-р сард нийт ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулдаг.
Багануур ХК нь ХАБ.ЭА-н тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
  • ХАБ.ЭА-н хуулийг нийт ажиллагсдад сурталчилах, тэдгээрт хуулийн талаар тодорхой мэдлэг олгох зорилгоор бүх хэсэг нэгжүүдэд 16 цагийн сургалтын ажлыг зохион байгуулсан байна. Үүнд нийт давхардсан тоогоор 1250 ажилтан хамрагдсан байна. Сургалтын ажлыг 4-р сард хийсэн.
  • ХАБ.ЭА-н талаар компанийн бүх ИТА нарын дунд “ Элсэн цаг “ сэдэвт уралдаант тэмцээн зохион байгуулж Мэдээлэл Холбооны Албаны инженерүүд тэргүүлсэн. Мөн бүх хэсгийн ажиллагсдын дунд “ Алтан хонх “ сэдэвт тэмцээнийг зохион байгуулсан.
  • ХАБ.ЭА-н тухай Монгол улсын хуульд нийцүүлэн компаний бүх ажилтнуудын ХАБ.ЭА-н талаар хүлээх үүрэг хариуцлага, хяналтын нэгдсэн системийг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж байна. Гүйцэтгэх захирлын 2009.08.20-ны өдрийн 243 тоот тушаалаар баталсан.
  • Оны эхнээс ХАБ.ЭА-н тухай хууль, НХХЯ-наас гаргасан сургалт явуулах журманд нийцүүлэн ХАБ.ЭА-н сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан гаргаж хэрэгжүүлж байна.
  • ХАБ.ЭА-н зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг шинэчлэх ажлыг хийсэн. Үүнийг гүйцэтгэх захирлын 2009.06.19-ний 181 тоот тушаалаар батлан гаргаж хэрэгжүүлж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил үр дүн

Тус компанийн захиргаанаас сахилга дэг журмыг сайжруулах, ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх талаар гарсан Монгол улсын Засгийн газрын албан даалгавар, Дүүргийн Иргэдийн төдөөлөгчдийн хурлын тогтоол, Дүүргийн Засаг даргын 107 тоот захирамжаар батлагдсан “Ажлын байрны сахилга дэг журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зарлах уралдааны болзол” зэргийг  хэрэгжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгууллаа.  Үүнд:

  1. Дээрх захирамж шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс “Ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” компанийн гүйцэтгэх захирлын 2008 оны 02-р сарын 04-ны  43 тоот тушаал гарган гүйцэтгэлийг тооцон ажилласан..
  2. “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”  гүйцэтгэх захирлын 2008 оны 30   тоот 7 заалт бгхий тушаал гарган “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний төлөвлөгөө” –г хавсралтаар баталж хэрэгжүүлж ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд үйлдвэрлэлийн талбайд ажиллаж байгаа цайны газруудын гэрээг шинэчлэн хийж уурхайчдад чанар стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн.
  3. Сахилга дэг журмыг өндөржүүлэх ажлын хүрээнд Гэрээт харуулын “Эрчим” хамгаалалтын албатай байгуулсан “Харуул хамгаалалтын талаар хамтран ажиллах гэрээ”-г дүгнэж 2009 оны 02-р сарын 1-нээс 1 жилийн хугацаагаар гэрээг сунган ажиллаж байгаа ба гэрээг сар тутамд дүгнэж ажиллаж байна. Энэ хугацаанд Эрчим хамгаалалтын алба нь Өмчийн холбогдолтой 15, архидан согтуурсан 41, тогтоосон дэг журам зөрчсөн 60, зориулалтын бус газраар нэвтэрсэн 28 зөрчлийг илрүүлэн зохих арга хэмжээ авсан байна.
  4. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрууд болон манаач харуулуудын сонор сэрэмжийг гэнэтийн шалгалтаар шалгаж зөрчлийг арилгуулах арга хэмжээ байнга авч ажиллаж байна.
  5. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр ““Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө” –г 2009 оны 02-р сард баталж мөрдөж ажиллаж байна.   
  6. Тус компанийн захиргаа нь Архидалт Мансуурлын эсрэг асоциацитай “Хамтран ажиллах гэрээ” 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд архинаас татгалзаж байгаа хүмүүсийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр байгуулагдсан “Гэрэл төв “-т 6.0 сая төгрөгийн үнэ бүхий чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авч үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа ба уг төвийн үйл ажиллагаа нь тогтмолжоод байна.
  7. Багануур ХК-ийн энгийн харуулуудтай 2009 онд явуулах хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу нийт энгийн харуулуудад Хууль эрх зүй, Ёс суртахуун сэтгэлзүй, Албаны бэлтгэл, Тусгай бэлтгэл, Удирдлагын бримт бичиг, Аюулгүй арга ажиллагааны заавар зэрэг сэдвээр 2009 оны 5-р сарын 19-нөөс 5-р сарын 26-ны өдрүүдэд 6 өдрийн сургалт явууллаа. Сургалтанд дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрчим хамгаалалтын албаны сургалтын мэргэжилтэн зэрэг мэргэжлийн хүмүүсийг оролцуулж хичээл заалгасан.
  8. 2009 онд хуулийн зөвлөх хэсэг нэгжийн ажилтнуудад  “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудаар яриа таниулга хийлгэсэн ба энэ арга хэмжээнд 400 гаруй ажилтнууд оролцлоо. Цагдаагийн хэлтэс, прокурорын байгууллагаас өгсөн мэдэгдлийн мөрөөр тодорхой ажил зохиож хариуг хугацаанд нь явуулж ажилласан.
  9. Уурхайчин спорт цогцолборт уурхайчдын дунд зохиогдох спорт, соёл хүмүүжлийн ажил тогтмолжиж ажилтнууд тэдний гэр бүл үр хүүхдийн дунд төрөл бүрийн секц дугуйлангууд тусгай графикийн дагуу хичээллэж байна.  
  10. Сар бүр дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүжүүлэх байрнаас тухайн сард эрүүлжигдсэн ажилтнуудын нэрсийг авч нэгдсэн наряд дээр танилцуулан хэсэг нэгжийн хамт олны хурлаар хэлэлцүүлэн жигшүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.